Wednesday, September 17, 2014

Хувцас бурхан... бие чөтгөр...

Ойрын үед хүйтрээд байгаа хэдий ч цас, үүл, мөс, хацар хайрсан жавар, цана, чарга үгүйлээстэй л байна.

Цас гээд л бодохоор шинэ жил.... Миний хамгийн дуртай баяр. Хэдий он цаг улирч байгааг илэрхийлэх баяр боловч өнөөх л 12 сарын 31ний өдрийн баярын бэлтгэлдээ яараад, хүлээгээд, догдлоод сууж байх  хэзээ хэзээнээс илүү сайхан байдаг. 

Гэр бүлтэйгээ ширээгээ тойроод хуучин оныхоо амжилт онолт, алдаа дутагдлаа яриад... шинэ ондоо хийж бүтээх ажил, зорилт зорилгоо ярьж суух сайхан байдаг. 

Тэр өдөр хэзээ хэзээнээсээ ч илүү гоёх дуртай. Шинэ жилээр хийж байсан гоёлын ганц нэгхээн зураг байна. Энэ жилийн шинэ жилийн өмнөх өдрүүд ч бас л завгүй өдрүүдийн маань нэг байх болвуу..... 




No comments:

Post a Comment