Thursday, September 11, 2014

ГАР УРЛАЛ МИНИЙ ХОББИ

Би гар урлалд дуртай, хайртай...

Хүн хүссэн зүйлээ хийгээд сууна гэдэг тайвширал, төвлөрөл, амралт гээд өөрт хэрэгтэй сайхан бүхнийг олж авдаг.

Маш их уурлаа юмаа хийгээд суухаар тайвширдаг,,, хийсэн бүтээснээ хараад бахархдаг,  баярладаг.

Би жоохон байхдаа барбигаа гоёхоос эхлээд л гар урлалын маш олон төрөлд донтож, дурлаж явсан. Харин өнөөдөр миний АМЬДРАЛЫН МИНЬ томооос том ЗОРИЛГО гар урлалтай салшгүй холбоотой болсон учраас өнөөдрийн энэ билэгт сайн өдөр блогоо эхэлж байна аа. :P

Надтай хамтдаа урлаж, хийсэн бүтээснээ, мэдсэн сурснаа солилцоорой. Миний ижил гар урлалд дуртай уран гартнуудаа.

Гар урлал гэдэг хэзээд хямд хөсрөөр өөр хэн нэгнээр үнэлүүлэшгүй их үнэт зүйлийг бий болгодог. Өөрийн гараар урласан зүйлээ хэн нэгэнд хямдхан зарахаас илүү хамгийн дотны хайртай хүндээ бэлэглэх нь илүү үнэтэй байдаг.



Хамтдаа урлацгаая.

No comments:

Post a Comment