Sunday, November 1, 2015

Hello, November.

11 сарын хамгийн эхний шинэ өдрийн мэнд.


Гадаа хүйтэрч байгаатай холбоотой гар урлалын төрлүүдээс нэхмэл тэр дундаа дэгээ зүүний нэхмэлийн тухай өөрийн мэддэг чаддаг бүхнээ та бүхэнтэйгээ хуваалцая.

За тэгхээр юуны өмнө Дэгээ зүү,, болон зүүндээ тохирсон утсаа бэлдэцгээе.



Дэгээ зүү, утас өөр өөрийн гэсэн номертой байдаг. Гадуур худалдаалдаг дэлгүүрээс номероор нь сонгож авах хэрэгтэй. Дундаж байнга хэрэглэгддэг утас зүү голдуу 4-5 номер байдаг.



Нимгэн зузаанаараа ч тэр, нэхэж сурахад ч тэр тохиромжтой байдаг. Дараагийн удаад дэгээ зүүний нэхээсний анхан шатны төрлүүд болон тэдгээрийн схем тэмдэглэгээ, мөн тэдгээрээр хамгийн амархан нэхэж болох салфетка хэрхэн нэхэх талаар оруулна. Утас зүүгээ бэлдээд хүлээгээрэй.


Гар урлалд хайртай бүх хүмүүсээ. . .

Wednesday, September 17, 2014

Хувцас бурхан... бие чөтгөр...

Ойрын үед хүйтрээд байгаа хэдий ч цас, үүл, мөс, хацар хайрсан жавар, цана, чарга үгүйлээстэй л байна.

Цас гээд л бодохоор шинэ жил.... Миний хамгийн дуртай баяр. Хэдий он цаг улирч байгааг илэрхийлэх баяр боловч өнөөх л 12 сарын 31ний өдрийн баярын бэлтгэлдээ яараад, хүлээгээд, догдлоод сууж байх  хэзээ хэзээнээс илүү сайхан байдаг. 

Гэр бүлтэйгээ ширээгээ тойроод хуучин оныхоо амжилт онолт, алдаа дутагдлаа яриад... шинэ ондоо хийж бүтээх ажил, зорилт зорилгоо ярьж суух сайхан байдаг. 

Тэр өдөр хэзээ хэзээнээсээ ч илүү гоёх дуртай. Шинэ жилээр хийж байсан гоёлын ганц нэгхээн зураг байна. Энэ жилийн шинэ жилийн өмнөх өдрүүд ч бас л завгүй өдрүүдийн маань нэг байх болвуу..... 




Thursday, September 11, 2014

ГАР УРЛАЛ МИНИЙ ХОББИ

Би гар урлалд дуртай, хайртай...

Хүн хүссэн зүйлээ хийгээд сууна гэдэг тайвширал, төвлөрөл, амралт гээд өөрт хэрэгтэй сайхан бүхнийг олж авдаг.

Маш их уурлаа юмаа хийгээд суухаар тайвширдаг,,, хийсэн бүтээснээ хараад бахархдаг,  баярладаг.

Би жоохон байхдаа барбигаа гоёхоос эхлээд л гар урлалын маш олон төрөлд донтож, дурлаж явсан. Харин өнөөдөр миний АМЬДРАЛЫН МИНЬ томооос том ЗОРИЛГО гар урлалтай салшгүй холбоотой болсон учраас өнөөдрийн энэ билэгт сайн өдөр блогоо эхэлж байна аа. :P

Надтай хамтдаа урлаж, хийсэн бүтээснээ, мэдсэн сурснаа солилцоорой. Миний ижил гар урлалд дуртай уран гартнуудаа.

Гар урлал гэдэг хэзээд хямд хөсрөөр өөр хэн нэгнээр үнэлүүлэшгүй их үнэт зүйлийг бий болгодог. Өөрийн гараар урласан зүйлээ хэн нэгэнд хямдхан зарахаас илүү хамгийн дотны хайртай хүндээ бэлэглэх нь илүү үнэтэй байдаг.



Хамтдаа урлацгаая.